Завхан салбар

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2010 оны 10 дугаар сарын 08–ны өдрийн 08 тоот тогтоол болон Компанийн дүрмийн 9.8, 9.2 дахь заалт, дотоод дүрмийн 3.4 дахь заалтыг үндэслэн Завхан аймагт “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ийн Завхан дахь салбар байгуулагдсан.

 DSC 5091

2011 оны 6 дугаар сараас эхлэн Тайширын УЦС-аас дамжуулалтаар ЦЭХ худалдан авч, Завхан аймгийн 11 сумыг хангаж эхэлсэн ба 2012 онд төвлөрсөн эрчим хүчинд холбогдоогүй байсан Отгон, Асгат Баянхайрхан, Баянтэс зэрэг сумдыг холбон, 2012 оны эхний 11 сарын байдлаар нарны цахилгаан станц, дизель  станцаар хавсарсан байдлаар Ургамал, Дөрвөлжин зэрэг сумдыг, Тайширын УЦС-аас аймгийн 17 сум бүрэн хэмжээгээр, Улиастай Тосонцэнгэл зэрэг сумдыг хэсэгчилсэн байдлаар цахилгаан эрчим хүчээр хангаж байсан.

2012 оны 12 дугаар сарын 18-аас эхлэн  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байрлах  110/35/10 кВ-ын “Мөрөн” дэд станцаас 110 кВ-ын ЦДАШ-аар Тэлмэн дэх 110/35/10 кВ-ын “Тэлмэн” дэд станцад холболт хийснээр Тэлмэн сумаас Нөмрөг, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сонгино, Сантмаргаз, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Тосонцэнгэл, Идэр  зэрэг 11 сумдыг, “Тэлмэн-Улиастай” 110кВ-ын ЦДАШ-аар 110/35/10 кВ-ын “Улиастай” дэд станцад холболт хийгдснээр Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Яруу, Цагаанхайрхан, Улиастай сумын /Төв, Шинэ ногоон хашаа, Паралелль/ чиглэлүүдэд хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа ба  Цагаанчулуут, Отгон сумдыг Тайширын УЦС-аас, Шилүүстэй сумыг  Гуулингийн УЦС-аас тус тус цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна.

 

       Компанийн өнөөгийн байдал

Компани 0,4–110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станцуудын угсралт, ашиглалт, засвар үйлчилгээ туршилт тохируулга хийхээс гадна ЦЭХ үйлдвэрлэх, түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах зэрэг үйл ажиллагаг явуулдаг.

            Борлуулалтын алба, санхүү бүртгэлийн албаны ажилтнууд нь компанийн санхүү, эдийн засгийн хэлтэсийн удирдлагын дор ажиллан, компанийн дүрмээр тогтоосон үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

            Манай байгууллага тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үндсэн үүргээ биелүүлж ажиллахаас гадна шинээр суурьшин бий болж буй айл өрхүүдийг гэрэл цахилгаанжуулах, шинээр үйл ажиллагаа эхэлж байгаа хувь хүн болон албан байгууллагуудад хууль дүрэмд заасны дагуу техникийн нөхцөл олгож ажилладаг.

 

         

         Удирдлагын зохион байгуулалт

 “АУЭХС” ТӨХК-ийн Завхан салбар 2014 онд бүтэц орон тооны өөрчлөлт хийж 5 албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

-       Захиргаа аж ахуйн алба

-       Санхүү бүртгэлийн алба

-       Борлуулалтын алба

-       Ашиглалт засварын алба

-   Диспетчерийн алба /Улиастай болон Сумдуудын түгээх төв/ нь “Цахилгаан эрчим хүч түгээх”, “Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх /0.4–110 кВ/” тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд:

     -     Хэрэглэгчдийн дуудлагыг хүлээн авч барагдуулах

     -     Гэмтэл аваар саатлыг илрүүлэх, сэргээн засварлах

     -     Техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын өргөтгөл, шинэчлэлт хийх

     -     Засвар үйлчилгээ хийх

     -     Шугам тоноглолын ашиглалтын түвшинг дээшлүүлэх

     -     Хэтийн бодлогыг тодорхойлох

     -     Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

                   “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь Завхан аймгийг бүхэлд нь цахилгаан эрчим хүчээр ханган ажилладаг.  Өдөр тутмын үйл ажиллагаагаа түгээх, үйлдвэрлэх, дамжуулах гэсэн үндсэн гурван чиглэлээр эрхлэн явуулдаг.    

Түгээх үйлчилгээний  хүрээнд “АУЭХС” ТӨХК-ийн Улиастайн 110/35/10 кВ-ын “Улиастай” дэд станцаас цахилгаан эрчим хүчийг 10/0.4 кВ болгон бууруулж хэрэглэгчдэд түгээж байна.

1.     Дамжуулах үйлчилгээний хүрээнд  Төвийн бүсийн эрчим хүчнээс цахилгаан эрчим хүчийг “Тэлмэн” 110/35/10 кВ, “Улиастай” 110/35/10 кВ, Салбар сумдууд болон Говь-Алтай аймагт ЦЭХ-ийг дамжуулж байна.

2.     Үйлдвэрлэх үйлчилгээний хүрээнд “Богдын гол УЦС” ХХК / Галуутай-Хүнгүйн УЦС, Дизель цахилгаан станц, Богдын гол УЦС/,    “Тосонцэнгэл УЦС”  ХХК-иуд  эрчим хүч үйлдвэрлэж байна.

Захиргаа аж ахуйн алба нь өөрийн ажиллагсадаа  бүх талаас нь дэмжиж, идэвхижүүлэх болон байгууллагын тохижилт аж ахуйн асуудлыг бүрэн хариуцаж ажилладаг бөгөөд бусад албадуудтайгаа уялдаа холбоотой ажилладаг.

Тус компанийн Санхүү бүртгэлийн алба болон Борлуулалтын алба хамтран    хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тоолуурын заалтыг цуглуулах, төлбөрийн нэхэмжлэхийг банкинд хүргэх, авлага барагдуулах хүртэлх бүх үйл ажиллагаа гүйцэтгэдэг. Тухайн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд хэрэглэгчээ хүндэлж нэг удаагийн боломж олгох буюу тодорхой хугацаанд өр төлбөрөө барагдуулах боломж олгодог ба энэ хугацаанд цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг төлөөгүй тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хангахаас түдгэлзэнэ.

shugam

110кВ-ын 3 дэд станц, 35кВ-ын 7 дэд станц, 15кВ-ын 24 дэд станц, 10кВ-ын 92 дэд станц, нийт 126 дэд станц, 110кВ-ын 253,3км, 35кВ-ын 375,88км, 15кВ-ын 492,6, 10кВ-ын 227,03км, 0,4кВ-ын 283,9км, нийт 1632,71км урттай ЦДАШ-тай үйл ажиллагаа явуулж байна.

Хаяг:   Завхан аймаг, Улиастай хот, Өлзийт баг

Утас:   7046-2112, 7046-2499

Факс:  976-11-70462112

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

171089
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
207
453
1031
6204
171089
Your IP: 54.198.52.82