"Тайшир-Гуулин УЦС" ХХК

“ТАЙШИР-ГУУЛИН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” ХХК

Төслийн түүхчилсэн он дараалал
Ерөнхийлөгчийн урилгаар 1997 онд Кувейт Улсын Эмир Монголд айлчлах үеэр судалгааны зориулалтаар 300 мянган Кувейт динарын тусламж үзүүлэх болсоноор Тайширын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх анхны алхам тавигдсан.
Үүний үндсэн дээр техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах, удьдчилсан судалгааны ажлыг 1998-1999 онд Герман улсын Лахмейр компани хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ-ийн судалгаагаар Тайширын УЦС-ын төсөл нь техникийн хувьд зөв шийдэлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны талаас онцын сөрөг нөлөөгүй учир түүнийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.


2001 оны 01 сарын 22-нд анх  Улаан боомын УЦС гэж Уулын орой дээр шав тавьж байсан ба  2004 оны 10 сарын 05-нд  анх УЦС барих үйл ажиллагаагаа эхэлсэн.  
Авсрали-Канадын хамтарсан “Амек-Смек” зөвлөх компани 2002 оны 7-р сараас зураг төсөл, хээрийн судалгааны ажил хийж 2003 оны 4-р сард нарийвчилсан зураг төсөл, тендерийн бичиг баримтыг боловсруулсан.
Тайширын УЦС-ыг барьж байгуулах, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах ажлын гэрээнд 2004 оны 9-р сарын 9-ний өдөр гарын үсэг зурсан ба барилга угсралтын үндсэн ажлыг 2005 оны 5-р сард эхэлж, 2008 онд дуусгасан.
Ус хуримтлуулах ажил 2007 оны 08 сарын 22 нд эхэлж, Монгол улсын төдийгүй дэлхий нийтээр ган гачигтай халуун хуурай жилүүд тохиосон хэдий ч 2010, 2011 онуудад хур тунадасны хэмжээ ихэсч усан сангийн хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрч, тодорхой хэмжээний үйлдвэрлэл явуулах боломж бүрдсэн юм.
2010 онд нийт дүнгээр 413 саяМ3, 2011 онд 385 саяМ3, 2012 онд 205 саяМ3 , 2013 онд 308 саяМ3 ус тус тус хуримтлагдсан байна.  
2008 оны 08 сарын 08 өдөр анх хүчдэл гаргаж туршсан ба 2008 оны 10 сараас 650 кВт-ын жижиг агрегатыг ажиллуулан Тайшир сумын төвийг 2009.07.31-ээс Жаргалан сум, 2009.09.04-өөс Алтай хотын 1 чиглэлийг  туршилтын журмаар ЦЭХ-ээр хангаж эхэлсэн.
2010 оны 10-р сарын 02-28-нд техникийн комисс ажиллан 3.4 мВт-ын турбинуудыг туршин 2 аймгийн төв болон зарим сумуудыг залгасан.
Тайширын УЦС-ын санхүүжүүлэгч:
     Арабын эдийн засгийн хөгжлийн кувейтын сан
     АБУ ДАБИ хөгжлийн сан
     Монгол улсын засгийн газар
Тайширын усан цахилгаан станцын зорилго
Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, ойролцоох 8 сум тухайлбал Говь-Алтай аймгийн  Тайшир, Халиун, Гуулин, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу, Алдархаан сумдыг цахилгаанаар хангах зорилгоор ТЭЗҮ боловсруулагдаж баригдсан.
“Тайшир-Гуулин УЦС” ХХК нь “АУЭХС” ТӨХК-ий охин компани болж цахилгаан эрчим үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн эрхтэйгээр Тайшир УЦС, Гуулин УЦС гэсэн 2 эх үүсвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
2011 оны 06 сарын 13-наас ЦДАШ баригдсан бүх хэрэглэгчдийг холбож Есөн булаг ЭХ-ний дизель станцтай 35 кВ-ын шугамаар зэрэгцээ ажиллагаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Цогт, Бигэр, Халиун, Дэлгэр, Гуулин,  Баян-Уул, Жаргалан, Тайшир сум болон Алтай хот, 110 кВ-ын шугамаар Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Шилүүстэй, Яруу, Идэр, Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй, Сонгино, Сантмаргад, Эрдэнэхайрхан, Завханмандал,  сумууд, Улиастай төвийн 1-3 чиглэл зэргийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байгаад 2012 оны 12-р сард төвийн бүсийн системээс Улиастайг залгаж УЦС-ын 110 кВ-ын ЦДАШ-аар Завхан аймгийн Цагаанчулуут, Отгон сумдыг хангаж 35кВ-ын ЦДАШ талд өмнө нь залгаатай байсан бүх хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байсан. 2013 оны 11-р сарын 17-нд тус УЦС-ын 3,45мВт-ын генераторуудыг “Төвийн Эрчим Хүчний Систем”-тэй зэрэгцээ ажиллагаанд оруулсан.  
2011 онд 13,1 сая кВт.ц, 2012 онд 19,5 сая кВт.ц, 2013 онд 17,8 сая кВт.ц  цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн. 2011-2013 онуудын үйлдвэрлэлт усны зарцуулалтаас харахад 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэхэд ойролцоогоор 12-15 М3 зарцуулж байна.  
Усан сангийн нийт эзлэхүүн 1030 сая М3 , үүний 600 сая М3 нь үхмэл эзлэхүүн буюу даралтыг үүсгэх зориулалтаар үйлдвэрлэлд ашиглагдах боломжгүй тул далайн төвшинээс дээш 1696 метрээс усан сангийн төвшинг доош оруулахгүйгээр тооцон жил бүрийн үйлдвэрлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Энэ өвөл Завхан аймгийн Отгон сум, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Баянбулаг сумуудын нутаг буюу Завхан голын эхээр 2013 онтой харьцуулахад ялимгүй бага цас орсон тул ирэх усны хэмжээ 2012 оны хавар ирсэн устай ойролцоо байх магадлал ихтэй байна.  Жилд үйлдвэрлэх хүчин чадал 37 сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх хэмжээний 400 сая М3 ус ирэхгүй байгаа нь 2000 оноос хойш алтны уурхай, гар аргаар алт олборлогчид Баянхонгор аймгийн Гурванбулаг, Баянбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулж Завхан голын цутгал голууд болох Хар ус, Шар усны голуудыг ширгээсэнтэй холбоотой юм.

 

taishir guulin

 

 “ТАЙШИР-ГУУЛИН УЦС” ХХК-ИЙН БҮТЭЦ, ОРОН ТОО

zurag zavhan2

 

Нийт 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Гуулингийн УЦС-ийн 7 хүн хөлсөөр ажиллах гэрээгээр улирлын чанартай ажиллана.

 

usan san

TsEKh

 

Тайшир УЦС-ын үндсэн үзүүлэлтүүд


     Газар зүйн байршил:                     Говь-Алтай аймаг, Тайшир сум
     Эрчим хүчээр хангах аймгууд:      Говь-Алтай, Завхан аймгууд
     Голын нэр:                                        Завхан гол
     Суурилагдсан хүчин чадал:          11 МВт
     Жилд үйлвэрлэх эрчим хүч:          37,0 сая кВтц
     Усан сангийн нийт эзлэхүүн:        930 сая м3
     Усны толион талбай:                      52,0 км2
     Далангийн төрөл:                             Хүндийн хүчний БНБ
     Голын гольдролоос дээшхи:         50 м хамгийн их өндөр
                                                                   Урт         190 м
     Станцын барилгын төрөл:             Далангийн ёроолд
     Агрегатын тоо 4 нэгж:                      (3х3,45+МВт+1х0,65МВт)
     Турбины тоо төрөл:                         4 х франсис
     Хамгийн их зарцуулга:                    (3х9,2+1х2,2)м3/сек
     Хамгийн их А.Ү.К-тэй  зарцуулга:  (3х11,7+1х2,5)м3/сек
     Үндсэн трансформатор:                 3 фазын, тосоор дүүргэсэн, агаарын хөргөлттэй.    
     Хүчин чадал:                                     12,5 МВА
     Дэд станцын барилга:                     Ил
     Хүчдэл.                                                6/35/110 кВ
     Чадал:                                                13 МВА

 

Станцын барилга

 

zurag zavhan3

 

Францис гурван том, нэг жижиг турбин-генераторыг дагалдах тоноглолуудын хамт тус тус  суурилуулсан. 

Гольдрол шилжүүлэх туннель   2005 оны 8 дугаар сарын 1

 

zurag zavhan4

 

 

 

Голын гольдролд станцын үндсэн барилга байгууламжийг барьж байгуулах зорилгоор 6 м голчтой, 165 м урт туннель байгуулж, гольдролыг өөрчилсөн. 

 

Завхан голын ай сав:

zurag zavhan5

 

 

Ашиглалтын туннель 

 

 

 zurag zavhan6


Үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүд:

 

 zurag zavhan6
Дэд станцын барилга, тоног төхөөрөмжүүд:

 

 zurag zavhan6
52 км2 талбай бүхий усны толио үүсэхэд 1030 сая м3 ус усан санд хуримтлагдана

 

 zurag zavhan6

   taishir UTsS

 zurag zavhan6

 

 

  

Гуулингийн УЦС-ын танилцуулга:
Гуулингийн усан цахилгаан станц нь 1995 онд шав тавьж, Гуулингийн услалтын системийн гол сувгийг түшиглэн 1997 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Гуулин тосгон, Завхан аймгийн Шилүүстэй сумуудыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилготойгоор баригдаж ашиглалтанд орсон.

 

Гуулингийн УЦС-ын техникийн үндсэн үзүүлэлтүүд:
    Газар зүйн байршил:                 Говь-Алтай аймаг Дэлгэр сум, Гуулин тосгон
    ЦЭХ хангах сумууд:                     Дэлгэр, Гуулин, Шилүүстэй
    Голын нэр:                                   Завхан гол
    Суурилагдсан хүчин чадал:     400 кВт
    Усны суваг:                                  825 м
    Түрэлтэд хоолой:                       235 м
    Түрэлтэд хоолойн диаметр:   1 м
    Агрегатын тоо:                            (2х200 кВт )
    Үндсэн трансформатор:          3 фаз, тосоор дүүргэсэн, агаарын хөргөлттэй
    Дэд станцын барилга:              Далд
    Хүчдэл:                                         0.4/10.5 кВ

 

УЦС-ын ажилчид:
    Менежер-1            
    Ашиглалтын ахлах-1
    Ээлжийн оператор-6

 

 

 zurag zavhan6

 

 zurag zavhan6

 

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

171098
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
216
453
1040
6213
171098
Your IP: 54.198.52.82