“Богдын голын УЦС” ХХК

Үүсэл хөгжил ба танилцуулга

 

“Богдын голын УЦС” ХХК нь 2009 онд Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор анх байгуулагдсан.

Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013.12.30-ны өдрийн 118 дугаар тогтоол гарч “Улиастай эрчим хүч” ОНӨААТҮГ-ыг 2014.01.01-ний өдрөөс татан буулгаж “Улиастай эрчим хүч” ОНӨААТҮГ-ын зарим хөрөнгийг “Богдын голын усан цахилгаан станц” ХХК-д шилжүүлж “Галуутай-Хүнгүй усан цахилгаан станц” ХХК-ийг нэгтгэснээр эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаагаа 2014 оноос эхлэн явуулж байна.

 

bogdiin gol

 

Завхан аймгийн Улиастай сумын өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах “АУЭХС” ТӨХК-ийн охин компани “Богдын голын усан цахилгаан станц” ХХК-ийн харъяанд Алдархаан сумын “Богдын голын” усан цахилгаан станц /2000 кВт хүчин чадалтай/, Цэцэн-уул сумын Галуутайн усан цахилгаан станц /150 кВт хүчин чадалтай/, Завханмандал сумын "Хүнгүйнусан цахилгаан станц /115 кВт хүчин чадалтай/, Дизель цахилгаан станц /8700 кВт хүчин чадалтай/-ууд үйл ажиллагаа явуулж Завхан аймгийн Цэцэн-уул, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Завханмандал, Улиастай сумын зарим чиглэлүүдэд цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн түгээж байна.

 

02 03                      Дизель цахилгаан станц                                                          “Богдын голын” УЦС

                    /8700 кВт хүчин чадалтай/                                                     /2000 кВт хүчин чадалтай/

 

04  05                           Галуутайн УЦС                                                                                   “ХүнгүйнУЦС

             /150 кВт хүчин чадалтай/                                                                 /115 кВт хүчин чадалтай/

Эрчим хүчний зохицуулах хороо “Богдын голын УЦС” ХХК-д цахилгаан үйлдвэрлэх 13/2010 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар 2010 оны 6 дугаар сарын 03 –ны өдрийн 129 тоот тогтоолоор олгосон. Тус компани нь “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанид үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ гэрээний дагуу худалддаг.

Эрхэм зорилго :

Туршлагатай чадварлаг ажилтнуудаар төрөлх нутгийнхаа хөгжлийг хөтлөх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг ашиглан найдвартай эрчим хүчийг үйлдвэрлэгч, аюулгүй ажиллагааг хангасан, хүний хөгжлийг дээдлэгч компани болно.

Эрхэмлэх үнэт зүйлс:

     - Аюулгүй ажиллагаа

     - Мэдлэг, ур яадвар, хүний хөгжил

     - Шилдэг техник, технологи

 

Хүчин чадал

06

 

 

BUTETS-BOGD-2017

 

 

Техник эдийн засгийн үзүүлэлт:

"Богдын голын УЦС" ХХК -ийн 2014-2017 оны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлтийг тооцоолвол дараах байдалтай байна.

07

 

 

08

2014-2017 оны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлтийн тооцоог эх үүсвэр тус бүрээр графикаар харуулбал дараах байдалтай байна.

0910

 

 1112

 

Хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд:

 

Бидний томоохон ажлын нэг бол “Богдын голын” УЦС-ийг ЗЭРЭГЦЭЭ АЖИЛЛАГААНД оруулах явдал юм. Энэ ажлыг “Нью энержи” компанитай хамтран 2015 онд хийж хэрэгжүүлсэн.

 

 13    14

Богдын голын УЦС-ийн 1997 онд барилга угсралтын ажлыг хийгээд шинэчлэл хийгдээгүй түрэлтийн сангийн хэсэг, мөн сувгийн ус хүлээн авах хэсэг орчмоор усан барилга байгууламжийн усны түрэлтийг даахгүй хэмжээнд хүрч урсгал засварыг өөрийн компанийн хүн хүч, сэлбэг материалын нөөц бололцоогоороо хийсэн ба 2018 онд их засвар хийх шаардлагатай төсвийг гарган их засварыг хийхээр төлөвлөж байгаа.

 

15   16

 

2017 оны 06 дугаар сард Богдын голын УЦС-ын машин заалны дээврийн 286 м2 талбайн хуучин хар цаасанд хуулалт хийж газ галын эх үүсгэвээр халаах журмаас уг талбайд хар цаас нааж дээврийн холбогдох, амалгаанууд мөн борооны ус зайлуулах сувагчилсан буултуудын ажлыг хийж гүйцэтгэсэн.

17   18

 

Мөн 2017 онд Баруун бүсийн эрчим хүчний ажилчдын АЖИЛ МЭРГЭЖИЛ, СПОРТЫН НААДАМ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд “АУЭХС” ТӨХК, Завхан салбар, Богдын голын УЦС ХХК, “Увс ЦТС” ХХК, “Ховд ЦТС” ХХК, “Ховд ДЦС”, “Дөргөн УЦС “ ХХК, “Баян-Өлгий ЦШСГ, “Баянхонгор ЭХЦТ” ХХК, “ББЭХС” ТӨХК, “Хөвсгөл ЭХ” ХХК зэрэг баруун 7 аймгийн 11 баг тамирчидын 300 гаруй эрчим хүчний салбарын ажилчид, 30 гаруй авто машин оролцлоо.

 

19

 

20      21

 

Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жил, Завхан аймагт эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 85 жил, Богдын голын УЦС байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээ 2017 оны 08-р сарын 18-20 - ны өдрүүдэд Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багт болсон.

22   23

 

24   25

 

 

“Богдын голын” УЦС-ын 20 жилийн ой болохтой холбогдуулан тохьжилтын ажлуудыг хийж гадаад болон дотоод өнгө үзэмжийг сайжрууллаа. Үүнд:

 

  •  - УЦС-ын байр, шал, цонх, генераторууд, гадна талын хайс хашааг будаг хийж, өнгө үзэмжийг сайжрууллаа.
  •  - БГУЦС-ын байр, ДиЦС-ын заал, шитний өрөө зэрэгт будаг хийж, өнгө үзэмжийг сайжрууллаа.
  • 26
  • 27
  • 28
  • 2016 оны 05 дугаар сард манай компани office-ийн байрныхаа гадна тал, 2-р давхарын коридор, өрөөнүүд, шатны хонгил зэрэгтээ засвар үйлчилгээ хийн, гэрэл гэрэлтүүлэг, хөшиг, унтраалга, разетка, зэргийг нь сольж өнгө үзэмжийг нь сайжруулсан. Мөн гадна хайс, хашааны хаалга, харуулын байр зэргийг будаж засварласан.

29

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

149966
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
100
267
1373
5125
149966
Your IP: 23.20.223.212