"Тосонцэнгэл УЦС" ХХК

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
       
ХБНГУлсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар  Идэрийн гол дээр 2000 оноос барьж байгуулсан “ Гольдрилийн нам түрэлтэт  “УЦСтанц нь 2006 оны 06 дугаар сард ашиглалтанд орж эрчим хүч үйлдвэрлэн түгээж эхэлсэн.
Манай орны өвөрмөц уур амьсгалын нөхцөлд тохируулсан УЦСтанцын шийдэлийг Монгол – Германы мэрэгжилтэнүүд олон улсын практик , судалгаа, шинэжилгээний  үр дүнд боловсруулсан “ төсөл “ нь бодит үр дүнгээ өгч байна.  
Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний хүрээн дэхь үрэлгэн байдлыг  гэтлэн давах, эрчим хүчний үйлдвэрлэгч , хэрэглэгчдийн хооронд шударага харьцааг  бий  болгож эрчим хүчний хангамжийг  зах зээлийн харилцаанд  бодитой  шилжүүлэх тэргүүний техник технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх цахилгааний үнийн өсөлтийг  хэмнэлтийн аргаар  бууруулах ингэснээр айл өрх , албан газар, аж ахуйн нэгжийн эрчим хүчний зардалыг  харьцангуйгаар тогтвортой бууруулах, мөнгөн хэмнэлт гаргахад бидний ажлын гол зорилго оршино.
ХБНГУ-ын төслийн байгууллагын захиалгаар БНХАУлсын УЦСтанцын тоног  төхөөрөмж үйлдвэрлэдэг  компанид хийгдсэн  SF -125,  SF-250 маркын генераторуудын суурилагдсан хүчин чадал нь 375 кВт. Дулааний улиралд төвлөрсөн эрчим хүчээс авах цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор 07-23 цаг хүртэл сумын бүх хэрэглэгчидын 70%, 23-07  хүртэл бүх хэрэглэгчидыг Усан цахилгаан станцаар цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Тосонцэнгэл сумын 1528 өрх, 200 албан газар, аж ахуйн нэгжийг стандартын цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан сэргээгдэх эрчим хүчийг ашиглан өөрийн өртөг  багатай цахилгаан үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангах хөтөлбөр манай суманд сайн хэрэгжиж 2006 оны 6 дугаар сараас 6403.2 квт үйлдвэрлэж, 6255,3 квт цахилгаан эрчим хүчнийг түгээж, борлуулалтын орлого 234325,3 мянган төгрөг болсон байна.
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгийг “АУЭХС” ТӨХК-ний харъяа “Тосонцэнгэл УЦС” ХХК-д шилжүүлсэнээр УЦС, 35/10 кВ-ын дэд станц ДЦС, Дэд станцууд, шугам сүлжээ хариуцсан 20 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.  
Эрчим хүчний үнийг бодит хэрэглээгээр тооцох, хэрэглээний хүрээнд хэрэглэгчдийг тооллууржуулах  ажил хийсэнээр станцын ачаалал тогтворжсон. Мөн EDiMIS програмыг нэвтрүүлснээр борлуулаттын орлого нэмэгдэж, шугамын алдагдал, зүй бус алдагдал бууруулах бэлтгэл ажил хангаад байна.
Манай компани нь мэргэжилээрээ олон жил тогтвор сууршилтай ажилсан чадварлаг боловсон хүчинтэй бөгөөд нийт ажиллагсадын 50% нь Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээг графикийн  дагуу чанар сайтай хийснээр ашиглалтын хугацаанд гэмтэл сааталгүй мөн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн зөрчилгүй ажиллаж ирлээ.

toson tsengel

a1

a1

a1

toson ded

 

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

150024
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
158
267
1431
5183
150024
Your IP: 23.20.223.212