ДИЗЕЛЬ ЦАХИЛГААН СТАНЦИД ДИЗЕЛИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Огноо: 2016.12.14
Тендер шалгаруулалтын нэр: Завхан, Говь-Алтай аймгуудын эрчим хүчний үйлдвэр, Говь-Алтай аймгийн эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй зарим сумдын дизель цахилгаан станцид дизелийн түлш нийлүүлэх.
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХҮДТ-2017/01
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:
Багц № 1:
“Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ийн “Есөнбулаг” ДиЦС-д дизелийн түлш нийлүүлэх, Дугаар: ЭХҮДТ 2017/01-I
Багц № 2:
“Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ийн Завхан дахь салбарын ДиЦС-д дизелийн түлш нийлүүлэх, Дугаар: ЭХҮДТ 2017/01-II
Багц №3:
Говь-Алтай аймгийн төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй зарим сумдын дизель цахилгаан станцид дизелийн түлш нийлүүлэх, дугаар: ЭХҮДТ 2017/01-III
Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос дизелийн түлш нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 150,000 төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баримт бичгийн үнийг Эрчим хүчний яамны Төрийн сан банкин дахь 900030003 тоот дансанд шилжүүлнэ.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн /2013, 2014, 2015 онууд борлуулалтын орлогын аль нэгэн жилд нь тухайн багцын Тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүй байна.
 Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт дүн нь тухайн багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
 Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2013, 2014, 2015 онууд/
 Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилд /2013,2014, 2015 онууд/ ижил төстэй ажлын өртөг аль нэг жилд нь тухайн багцын тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүй байна.
 Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх.
Тендерийн хамт /багц/ 21,500,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнээс: БАГЦ-1-д 12,500,000 төгрөг, БАГЦ-2-д 7,500,000 төгрөг, БАГЦ-3-д 1,500,000 төгрөг.
Тендерийн багцыг хэсэгчлэн худалдахгүй.
Тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны 10:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.
Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.
Засгийн газрын XIY байр .3 давхар. 306 тоот өрөө.
www.energy.gov.mn

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

171079
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
197
453
1021
6194
171079
Your IP: 54.198.52.82