ДОЛОО ХОНОГИЙН ГОРИМ АЖИЛЛАГАА

Алтай Улиастайн ЭХС-ийн 2018 оны 2-р сарын 19-26-ны өдрийн үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл

 

2-р сард батлагдсан горимын дагуу ЦДҮС, ББЭХС, Тайшир УЦС, Улиастайн ДиЦС, Есөнбулагийн ДиЦС, сэргээгдэх эрчим хүч дизель генератор хосолсон нарны цахилгаан станц зэрэг эх үүсвэрүүдээр Говь-Алтай, Завхан аймгийн төвүүд болон 44 сум сууринг ЦЭХ-ээр тасралтгүй найдвартай ханган ажиллаж байна.

Системийн оргил ачаалал 14,5 МВт, бага ачаалал 7,2 МВт.

Хоёр аймгийн нийт хэрэглээ 265,0 мян.кВт.ц. Нийт хэрэглээний 32%-ийг дотооддоо боловсруулж, үлдсэн 68%-ийг Төвийн бүсийн НС болон ББЭХС-ээс хангаж ажиллалаа.

Тайширын УЦС-ын II гидро генератор 24 цагийн турш 3,0 МВт-ын чадалтай ажиллаж, хоногт дунджаар 72,0 мян.кВт.ц ЦЭХ үйлдвэрлэж ТБНС-тэй зэрэгцээ ажиллаж байна.      

Есөнбулагийн ДиЦС-д 1-4 дизель генератор ажиллаж, хоногт 4,5-5,0 мян.кВт.ц ЦЭХ үйлдвэрлэж, ТБНС болон ТУЦС-тай зэрэгцээ ажиллаж байна.

Улиастайн ДиЦС-аас Улиастай хотын төвийн “Арал бааз”-ын фидерийг тэжээн ажиллаж байгаа бөгөөд хоногт 7,5-8,0 мян.кВт.ц ЦЭХ үйлдвэрлэж, өнгөрсөн 7 хоногт гэмтэл сааталгүй хэвийн ажиллалаа.

ТБНС-ээс хоногт 165,0-170,0 мян.кВт.ц, ББЭХС-ээс 10,0-11,0 мян.кВт.ц ЦЭХ худалдан авсан байна.

Гарсан тасралт, хийгдсэн ажлууд:

2-р сарын 23-ны өдрийн 12 цаг 45 минутанд Булган-Мөрөн 110 кВ ЦДАШ-нд хамгаалалт ажиллаж, тасралт гарсан бөгөөд тухайн тасралтаар Тайширын УЦС тусдаа гарч 12 цаг 55 минутанд хэвийн схемэнд шилжлээ.

2-р сарын 23-ны өдрийн 14 цаг 40 минутанд 35 кВ-ын шинийн С фазын гал хамгаалагч шатсан гэмтлийг устгахаар 1 цаг 14 минутын төлөвлөгөөт таслалт авч ажиллалаа.

Системийн харъяа салбар, нэгжүүдийн шуурхай ажиллагааны ажилтнуудыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа.

2-р сарын 26-ны өдрийн байдлаар системийн хэмжээнд аваари, 1,2-р зэргийн сааталгүй, эх үүсвэрүүдэд болон харъяа хяналтын цэгүүд, дэд станцуудад гарсан ноцтой гэмтэлгүй, горимын параметрүүдэд мэдэгдэхүйц хазайлт үүсээгүй, хүчдэлийн уналттай цэггүй, ажиллагаа тогтвортой явагдаж байна.

Energy-Image

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

184886
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
92
134
1362
3372
184886
Your IP: 54.144.100.123