Тоолуурын заалтыг сар бүрийн 20-ны өдөр авахаар болсон

Алтайн мэдээ сонин "Тодруулга" булан
 
03 04
 
-Сайн байна уу. Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн хоёрдугаар сард цахилгаан эрчим хүч хэрэглэгчид цахилгааны төлбөр өндөр гараад байна гэсэн санал гомдол их гаргасан. Үүнд хариулт өгөөч?
Сайн, сайн байна уу. Нийт хэрэглэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК маань өмнө нь сар бүрийн 15-ны өдөр хэрэглэгчдийн тоолуурын заалтыг авч ЦЭХ хэрэглэсний тооцоог хийдэг  байсан. Харин өнгөрсөн хоёрдугаар сард Цагаан сарын баярын өдрүүд таарсан учир бичилтийнхээ хугацааг хойшлуулаад 2 дугаар сарын 20-ны өдөр тоолуурын заалт авсан. Өмнө нь тухайн сарын 15-ны өдрөөс дараа сарын 15-ны өдөр хүртэл  30 хоногийн тооцоо бодогддог байсан бол энэ сард 5 хоног нэмэгдэн 35 хоногийн  тооцоо гарсан байгаа. Тиймээс цахилгааны төлбөр өмнөх саруудынхаас харьцангуй өндөр гарсан.
 
-Тэгэхээр дараа сарын тоолуурын заалтыг өмнөх сарын 5 хоногийг хасаад 25 хоногоор тооцож бичих үү? 
“Алтай–Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь компаний төлөвлөгөө, зохион байгуулалттай холбоотойгоор цаашид тоолуурын заалт авах хугацааг  сар бүрийн 20-ны өдрөөр тогтсон байгаа. 20, 21-ний өдрүүдэд тоолуурын заалтыг авч бичилтээ хийж  дуусган 23-ны дотор бичилтийн файлийг  банкуудад илгээнэ. Үүний зэрэгцээ хэрэглэгчдэд төлбөрийн мэдээллийг мессежээр илгээнэ. Тоолуурын заалт авч бичилт хийх хугацааг бид зүгээр нэг санамсаргүй тогтоогоогүй. Эдийн засгийн  тооцоолол, дотоод ажилтай холбоотойгоос гадна хэрэглэгчдийнхээ төлбөр төлөх боломжтой хугацааг судалсаны үндсэн дээр энэ хугацааг тогтоосон  болно. Ер нь албан байгууллагуудын цалин ялангуяа төсвийн байгууллагуудын цалин сар бүрийн 25-ны өдрөөс хойш ордог учраас энэ байдалтай уялдуулж тогтоосон гэж ойлгож болно.
 
-Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн бичилтийн хугацаа хойшилсонтой холбоотойгоор хэрэглээний мөнгөө төлөх хугацаа мөн хойшилсон уу?
Өмнө нь бид сарын дундуур тоолуурын заалтаа авдаг байсан ба хэрэглэгчдийн  төлбөр төлөх хугацаа урт байсан. Харин бичилтийн хугацаа хойшилсоноор хэрэглэгчдийн  төлбөр төлөх хугацаа хойшилно гэж ойлгож болохгүй. Хэдийгээр энэ хугацаа өөрчлөгдсөн ч хэрэглэгчид тухайн сардаа төлбөрөө бүрэн төлсөн байх үүрэгтэй. Манай компани бүх хэрэглэгчтэй ЦЭХ-ээр хангах гэрээ байгуулж хангагч, хэрэглэгч 2 талын харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тусгасан.  Хугацаандаа төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн хэрэглээг Эрчим хүчний тухай хуулийн дагуу түдгэлзүүлэн алданги тооцно.
 
-Зарим хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний төлбөр дээр ямар хураамжууд нэмэгддэгийг нэг бүрчлэн мэддэггүй. Та задлан хэлж өгөөч?
Тиймээ. Ер нь бүх хэрэглэгчдийн цахилгаан хэрэглэсэн хэрэглээний  төлбөр дээр суурь хураамж гэж сар бүр 2200 /НӨАТ тооцсон/ төгрөг нэмэгддэг. Мөн Үндэсний телевизийн хураамж 850 төгрөг, төвийн болон Баяншанд багийн хэрэглэгчдэд хогний хураамж өвлийн улиралд 3000 төгрөг, зуны улиралд 2000 төгрөг нэмэгддэг. Түүнчлэн хэрэглэгчид өөрсдөө манай байгууллагад дуудлага өгөн ямар нэгэн үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөр нэмэгдэж тооцогддог.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
                   
Ярилцсан: Д.Буян-Ундрах

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

171136
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
254
453
1078
6251
171136
Your IP: 54.198.52.82