ДОЛОО ХОНОГИЙН ГОРИМ АЖИЛЛАГАА /05-12/

Алтай Улиастайн ЭХС-ийн 2018 оны 03-р сарын 05-12-ны өдрийн үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл

3-р сард батлагдсан горимын дагуу ЦДҮС, ББЭХС, Тайширын УЦС, Улиастайн ДиЦС, Есөнбулагийн ДиЦС, сэргээгдэх эрчим хүч дизель генератор хосолсон нарны цахилгаан станц зэрэг эх үүсвэрүүдээр Говь-Алтай, Завхан аймгийн төвүүд болон 40 сум сууринг ЦЭХ-ээр тасралтгүй найдвартай ханган ажиллаж байна.

Системийн оргил ачаалал 14,1 МВт, бага ачаалал 6,3 МВт.

Хоёр аймгийн нийт хэрэглээ 240,0 мян.кВт.ц. Нийт хэрэглээний 35%-ийг дотооддоо боловсруулж, үлдсэн 65%-ийг Төвийн бүсийн НС болон ББЭХС-ээс хангаж ажиллалаа.

Тайширын УЦС-ын II гидро генератор 24 цагийн турш 3,0 МВт-ын чадалтай ажиллаж, хоногт дунджаар 72,0 мян.кВт.ц ЦЭХ үйлдвэрлэж ТБНС-тэй зэрэгцээ ажиллаж байна.      

Есөнбулагийн ДиЦС-д 1-4 дизель генератор ажиллаж, хоногт 2,5 мян.кВт.ц ЦЭХ үйлдвэрлэж, ТБНС болон ТУЦС-тай зэрэгцээ ажиллаж байна.

Улиастайн ДиЦС-аас Улиастай хотын төвийн “Арал бааз”-ын фидерийг тэжээн ажиллаж байгаа бөгөөд хоногт 6,8-7,0 мян.кВт.ц ЦЭХ үйлдвэрлэж, өнгөрсөн 7 хоногт гэмтэл сааталгүй хэвийн ажиллалаа.

ТБНС-ээс хоногт 145,0-150,0 мян.кВт.ц, ББЭХС-ээс 10,0-11,0 мян.кВт.ц ЦЭХ худалдан авч байна.

 

Гарсан тасралт, хийгдсэн ажлууд:

3-р сарын 6-ны 12.00 цагаас 16.00 цагийн хооронд Мөрөн-Тэлмэн 110 кВ ЦДАШ-нд Хангайн бүсийн салбараас захиалгат засвар үйлчилгээ хийхтэй холбоотой, энэ хугацаанд Тайширын УЦС-д 2 агрегат 5,1 МВт-ын чадалтай, Есөнбулагийн ДиЦС-д нийт 7 дизель генератор 1,6 МВт-ын чадалтайгаар Говь-Алтай, Завхан аймгуудын төвийн хэрэглээг ханган ажиллалаа.

3-р сарын 7-ны 04 цаг 35 минутанд Есөнбулаг-Бигэр 35 кВ ЦДАШ-нд гэмтэл гарч, Шугам засварын хэлтсээс бригад ажиллаж, тулгуур №58-59-ийн хооронд В фазын утас тасарсан гэмтлийг илрүүлж, арилгалаа.

3-р сарын 9-ний 14 цаг 42 минутанд Мөрөн-Тэлмэн АШ газардлагын хамгаалалтаар тасарч, АПВ-ээр амжилттай залгагдсан. Тухайн тасралтаар Тайширын УЦС-ын гидро генератор давтамж бууралтын хамгаалалтаар “0” зогссон. 14 цаг 55 минутанд хэвийн схемэнд шилжүүллээ. Тухайн тасралтаар АЧР-ээр тасраагүй гаргалгаануудын хамгаалалт болон таслуурт РХА-ийн инженер үзлэг хийж байна.

3-р сарын 10-ны өдөр Чандмань-Эрдэнэ 10 кВ ЦДАШ-нд төлөвлөгөөт үзлэг хийж, 12 тулгуурт үйлчилгээ хийлээ.

03 04 2

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

171107
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
225
453
1049
6222
171107
Your IP: 54.198.52.82