ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН - 2018

ita6

“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн Инженер, техникийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг 2018 оны 4 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгууллаа.
Зөвлөгөөнд салбар, компаниудын удирдлагууд болон системийн 60 гаруй инженер техникийн ажилтнууд оролцож, системийн өнөөгийн төлөв байдал, хэрэглээ, горим ажиллагаа, аюулгүй байдал, техникийн бодлогын баримт бичиг, хүний нөөцийн бодлого чиглэл, ЦДАШ, РХ-ын ажиллагаа, борлуулалт, алдагдал, эх үүсвэрүүд, бага оврын УЦС-уудын ашиглалтын чиглэлээр илтгэлүүд тавигдаж, цаашид тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг зөв зохистой шийдвэрлэх тухайд санал бодлоо солилцлоо.

ita3

Зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б. Лхагва-Очир, МХГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуй, цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Баасанжаргал, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.Отгонжаргал, СХЗ-н хэлтсийн цахилгаан хэмжүүрийн улсын шалгагч Ц.Ариунжаргал нар оролцож тус тусын чиглэлээр мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөнөөс цаашид авч хэрэгжүүлэх тулгамдаж буй асуудлын чиглэлээр 10 заалт бүхий шийдвэр гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Дараагийн зөвлөгөөнийг 2020 онд Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулахаар боллоо.
Инженер техникийн ажилтнууд зөвлөгөөний хүрээнд “Тайшир Гуулин УЦС” ХХК –ийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн орон нутгийг судлах музей үзэж сонирхлоо.

ita

ita1

ita2

ita4

ita5

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

150013
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
147
267
1420
5172
150013
Your IP: 23.20.223.212