ДОЛОО ХОНОГИЙН ГОРИМ АЖИЛЛАГАА /04.15-04.30/

Алтай Улиастайн ЭХС-ийн 2018 оны 4-р сарын 15-30-ны өдрийн үйл ажиллагааны товч мэдээлэл

 

04-р сард батлагдсан горимын дагуу ЦДҮС, ББЭХС, Тайширын УЦС, Есөнбулагийн ДиЦС, сэргээгдэх эрчим хүч дизель генератор хосолсон нарны цахилгаан станц зэрэг эх үүсвэрүүдээр Говь-Алтай, Завхан аймгийн төвүүд болон 44 сум сууринг ЦЭХ-ээр тасралтгүй найдвартай ханган ажиллаж байна.

Системийн оргил ачаалал 12.0 МВт, бага ачаалал 5.0 МВт.

Хоёр аймгийн нийт хэрэглээ 200,0 мян.кВт.ц. Нийт хэрэглээний 45%-ийг дотооддоо боловсруулж, үлдсэн 55%-ийг Төвийн бүсийн НС болон ББЭХС-ээс хангаж ажиллалаа.

Тайширын УЦС-ын II гидро генератор 24 цагийн турш 2.9 МВт-ын чадалтай ажиллаж, хоногт дунджаар 69.2 мян.кВт.ц ЦЭХ үйлдвэрлэж ТБНС-тэй зэрэгцээ ажиллаж байна.      

Есөнбулагийн ДиЦС-д 1-5 дизель генератор ажиллаж, хоногт 3.0-5.0 мян.кВт.ц ЦЭХ үйлдвэрлэж, ТБНС болон ТУЦС-тай зэрэгцээ ажиллаж байна.

ТБНС-ээс хоногт 110,0-115,0 мян.кВт.ц, ББЭХС-ээс 7.0-8,0 мян.кВт.ц ЦЭХ худалдан авч байна.

4-р сарын 16-ны өдрөөс Тосонцэнгэлийн УЦС ажиллаж эхэлсэн бөгөөд 2 агреатын горимоор НС-тэй зэрэгцээ ажиллаж байна. Хоногт 7,5-8,0 мян.кВт.ц ЦЭХ үйлдвэрлэж байна.

4-р сарын 24-ний өдрөөс Гуулингийн УЦС ажиллаж эхэлсэн бөгөөд Гуулин, Дэлгэр, Шилүүстэй сумдыг тэжээж, системээс тусдаа ажиллаж байна. УЦС хоногт 3,5-3,8 мян.кВт.ц ЦЭХ үйлдвэрлэж байна.

 

Гарсан тасралт, хийгдсэн ажлууд:

 

4-р сарын 16-ны өдрөөс Тосонцэнгэлийн УЦС ажиллаж эхэллээ.

4-р сарын 19-ний өдрийн 23 цаг 56 минутанд “35/0,4 кВ Цагаан-Олом” д/ст-ын Есөнбулаг 35 кВ гаргалгаа МТЗ хамгаалалтаар тасарсан бөгөөд үзлэгээр Есөнбулагийн ДиЦС-ын /Т2 трансформаторын/ 6 кВ-ын оруулганы кабель буудсан гэмтлийг илрүүлж, бэлтгэлд байсан Т1 трансформаторыг ажилд залгалаа.

4-р сарын 22-ны 22 цаг 35 минутанд Тайширын УЦС-ын Т2 трансформаторын 35 кВ-ын кабелын С фазад гэмтэл гарч станц “0” зогссон бөгөөд Т1 трасформаторыг сэлгэж залгав. Гэмтсэн кабельд 4-р сарын 24-ний өдөр засвар үйлчилгээ хийв.

4-р сарын 24-ний 15 цаг 06 минутанд Баян-Уул 15 кВ АШ-нд тасралт гарч, үзлэгээр тулгуур №360-ын В фазын толгойн боол тасарсан гэмтлийг илрүүлж, арилгав.

4-р сарын 24-ний өдрөөс Гуулингийн УЦС ажиллаж эхэллээ.

4-р сарын 25, 29, 30-ны өдрүүдэд Мөрөн-Тэлмэн АШ-нд нийт 5 удаагийн тасралт гарсан.

0415

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

150016
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
150
267
1423
5175
150016
Your IP: 23.20.223.212