ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

#МЭНДЧИЛГЭЭ
Засагт ханы гал голомт Алтай, Хангайн уудам нутагтаа амьдран суугаа нийт Алтайчууд, Завханчууддаа болон эрчим хүч хэрэглэгч нийт айл өрх, ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ирж буй шинэ жил, шинэ оны мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК нь ажиллагсдын сахилга хариуцлагыг өндөржүүлж, төлөвлөгөөт зорилтоо ханган биелүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэн, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах үйлсэд хамт олны идэвх зүтгэл, бүтээлч санал санаачилгыг өрнүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Улиран одож буй 2018 онд эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын улсын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулан, систем компанийн хэмжээнд хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын болон өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, компаний эрхэм зорилгоо чанарын өндөр түвшинд биелүүлэх, хэрэглэгчдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хэрэглээний өсөлтийг хангах үүднээс “Есөнбулаг 35/6 кВ”-ын дэд станцад удирдлагатай реактор суурьлуулах, Мөрөн-Тэлмэн-Улиастай-Тайшир 110 кВ-ын болон сумдын цахилгаан дамжуулах агаарын шугамын найдвартай байдлыг дээшлүүлэхэд техник, зохион байгуулалтын арга хэмжээг түлхүү хэрэгжүүлж ажиллалаа. 
Цаашид системийн хэмжээнд дутагдаж буй 10 МВт-аас доошгүй хүчин чадалтай өөрийн эх үүсвэрийг барьж байгуулах, Тайшир-Есөнбулаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110 кВ-ын ЦДАШ болгоншинэчлэх, ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлсэн, техникийн болон арилжааны алдагдлыг бууруулж ажиллах нь бидний гол зорилго байх болно.
Ирж буй 2019 онд систем компаний хувьд 10 жилийн ой угтсан их ажлын жил байх бөгөөд компаний зорилтод түвшин, бизнес төлөвлөгөөний үзүүлэлтийг жигд ханган биелүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, салбарын бодлого, шийдвэр, үйлдвэрлэлийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлж, хэрэглэгчдээ үр өгөөжийг хүртээсэн түүхэн цаг хугацаа тохиож байна.
Хэрэглэгчид та бүхэндээ ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр арвин байж, айл өрх бүхэн эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг хувиасаа болон илч гэрлийн эзэд болсон хамт олныхоо зүгээс дахин дэвшүүлье.

“АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.ПҮРЭВСҮРЭН

NYP 2019

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

211532
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
183
148
331
3746
211532
Your IP: 54.90.204.233