ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭХС” ТӨХК

“ЛОГО” БҮТЭЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уралдааны удирдамж:

Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем ТӨХК нь Монгол улсын Засгийн Газрын 2008 оны 233 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдаж, улмаар 2009 оны 04 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улмаар Говь-Алтай , Завхан аймгуудын эрчим хүчний үйлдвэрүүийг нэгтгэн Төлөөлөг Удирдах Зөвлөлийн 2014 оны 08-р сарын 18-ны 15 тоот тогтоолоор систем компанийн бүтцэд шилжин 3 охин компани, Завхан аймаг дахь салбар, 43 сум суурин хамарсан нийт 333 ажиллагсадтай 22 мянга орчим хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээн ажиллаж байна. Тус компани нь 2019 онд түүхт 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа тул “ Арван жилийн ойн лого”-ны уралдааныг зарлаж байна.

Ерөнхий шаардлага:

Манай компани нь эрчи хүчийг үйлдвэрлэх, түгээх, тоолуур худалдах засварлах суурилуулах, эрчим хүчний барилга шугам сүлжээ барих засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул ажлын онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг билгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон, гүн гүнзгий утга санааг агуулсан, уран сайхны шийдлийн хувьд төгс бүтээл байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

$11.    Лого нь “АУЭХС” ТӨХК-ийн үйл ажиллагаа, онцлогийг товч, тодорхой тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.

$12.    График дизайны мэргэжлийн Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн программ дээр бүтээсэн байх 

$13.    Лого нь өндөр нягтаршилтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.

$14.    Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэх, биет хэлбэрээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.

$15.    Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.

$16.    Оролцогчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан, өөр логотой төстэй, бусдын оюуны өмчид халдсан бүтээлийг хүлээн авахгүй.

$17.    Уралдаанд нэг оролцогч 3-аас ихгүй загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.

$18.    Логоны билгэдлийг тайлбарласан байх. Овог нэр, холбоо барих утасны дугаар бусад мэдээллээ уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх

$19.    Шалгарсан бүтээл нь “АУЭХС” ТӨХК-ийн үнэт зүйлсийн нэг болж тус газрын өмчлөлд шилжинэ.

Хүлээн авах хугацаа:

Уралдааны бүтээлээ утга санааны тайлбарын хамт This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар ирүүлэх буюу “АУЭХС” ТӨХК-ийн 301 тоот өрөөнд файл болон хэвлэмэл хэлбэрээр 2019 оны 01сарын 15-ны18:00 цагаас өмнө хүлээн авна.

Шалгаруулалт:

Бүтээлийг 01 сарын 20-ний дотор шалгаруулж http://altai-uliastai.mn.mn/. https://www.facebook.com/auexs/цахим хуудсаар нийтэд зарлах буюу шалгарсан бүтээлийн эзэд рүү эргэж холбогдоно.

Шагналын сан:

1-р байр - 1 оролцогч 500,000 төгрөг, баярын бичиг

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 99109127, 99109640, 94100008 утаснаас лавлана уу.

АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК

 

Лого-г хавсаргав

LOGO 2018

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

211543
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
194
148
342
3757
211543
Your IP: 54.90.204.233