ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1.Энэхүү аргачлалаар хэрэглэгчдэд батлагдсан чадлын тарифаар цахилгааны чадлын төлбөр тооцох ерөнхий зарчмууд, тооцооны үзүүлэлтүүд ба утгууд, тэдгээрийг тооцоонд хэрэглэх нөхцөл зэргийг тодорхойлно.

1.2.Батлагдсан чадлын тарифаар хэрэглэгчийн тоолуурын төрлөөс хамааруулан чадлын төлбөрийг тооцно.

Хоёр. Нэр томъёо

2.1.Чадлын тариф (Тчадал) – Хэрэглэгчдийн чадлын төлбөрийг тооцоход зориулагдсан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг;

2.2.Чадлын төлбөр (Тчадал төлбөр) – Хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын утгыг чадлын тарифаар үржүүлж тооцсон төлбөр;

2.3.Чадлыг бүртгэх боломжтой тоолуур– Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан,оройн 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын эгшин зуурын утгыг бүртгэж, санах боломжтой тоолуур;

2.4.Чадлыг бүртгэх боломжгүй тоолуур–Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын эгшин зуурын утгыг бүртгэх боломжгүй тоолуур;

2.5.Энгийн тоолуур – Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан чадлын утгыг бүртгэх боломжгүй тоолуур;

2.6.Цагийн ялгаварт тоолуур – Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан өдрийн, оройн, шөнийн хэрэглээг бүртгэх боломжтой тоолуур;

2.7.Оргил ачааллын үргэлжлэх хугацаа – Эрчим хүчний системийн хамгийн их ачаалал үргэлжлэх хугацаа буюу хоногийн 17.00-22.00 цаг;

2.8.Хэрэглэгчийн оргил ачаалалд оролцсон хамгийн их чадал – Оргил ачааллын хугацаанд хэрэглэсэн хамгийн их чадлын утга;

2.9.Хамгийн их чадлын дундаж утга – Тухайн сарын хуанлийн өдрүүдийн оргил ачаалалд оролцсон хамгийн их чадлын утгуудын дундаж утга;

Дэлгэрэнгүйг татах

АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭХС-ийн ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

1. Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 

1501491376 3-1

2. Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны чадлын тарифыг (НӨАТ-гүй) төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 

1501491327 3-2

 

Цахилгааны чадлын төлбөр тооцох аргачлалыг энд дарж үзнэ үү.

 

3. Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 

1501491394 3-3

 

 

4. Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 

1501491392 3-4

 

 

--oOo--

Цахилгаан, дулааны ЭХ-ний үнэ, тарифыг тогтоох аргачлал

Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлал

 
Нэг. Ерөнхий зүйл

 
1.1. Энэхүү аргачлалын зорилго нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх үнэ, диспетчерийн зохицуулалт хийх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "ТЗЭ” гэх/-ийн үйлчилгээний төлбөр, тариф, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтооход оршино.
 
1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны сүүлийн 3 жилийн бодит зардлын гүйцэтгэлд тулгуурлан энэхүү аргачлалын дагуу тарифыг тооцож, саналыг ЭХЗХ-д оруулна.
 
1.3. Үнэ тарифын тооцоонд техник эдийн засгийн үзүүлэлт, эрчим хүчний баланс, төлөвлөгөөнд тусгагдаагүй зардлын үндэслэлийг холбогдох тайлбар, тооцооны хамтаар хавсаргана.
 
Хоёр. Нэр томъёо
 
Энэхүү аргачлалд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
       
2.1. Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ (БОш) - Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны нийт зардал, хөрөнгө оруулалтын өгөөжийг тусгасан борлуулалтын орлого;
           
2.2. Бүрэн өөрийн өртөг (БӨӨ) – Бүх төрлийн зээлийн хүү, ажиллагсдын нийгмийн зардлыг оролцуулаагүй  өөрийн үндсэн үйл ажиллагааны зардлын нийлбэр;
       
2.3. Эрх бүхий байгууллагаар баталгаажсан татаас – Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа болон бусад байгууллагаас олгох санхүүжилт;
 
2.4. Хөндлөн татаас - Цахилгааны тарифт шингээх дулааны үйлдвэрлэлийн санхүүгийн алдагдлын хэмжээ;
 
2.5. Үйлчилгээний биет хэмжээ - Үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх эрчим хүчний тоо хэмжээ;
 
2.6. Хөрөнгө оруулалтын өгөөж - Хөрөнгө оруулалтаас олох урт хугацаат зээлийн хүүгийн зардал, ажиллагсдын нийгмийн зардлыг тусгасан ашгийн хэмжээ;
 

2.7. Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь - Урт хугацаат зээлийн хүү, өөрийн хөрөнгийн өгөөжийн хувийн жигнэсэн дундаж;
 
                                                                                  Дэлгэрэнгүйг татах

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

178110
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
271
184
1003
4559
178110
Your IP: 54.198.212.30