ЦЭХ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК нь "УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ"-ний жилийн ажлын хүрээнд цахилгаан эрчим хүчний төлбөрийн НӨАТ-ын баримтыг хэрэглэгчдэд и-мэйл болон мессежээр илгээх программын шинэчлэлтийг хийгээд байна. Иймд банктай байгуулсан гэрээний өөрчлөлтийн дагуу банкуудаас НӨАТ-ын баримт олгохгүй болно.

Цаашид Алтай-Улиастайн Эрчим Хүчний Сисемээс хэрэглэгчдэд НӨАТ-ын сугалааны дугаар, мөнгөн дүнг мессежээр илгээнэ.

Жич: Цахилгаан эрчим хүч хэрэглэгчид та бүхэн манай хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүрэлцэн ирэх буюу утсаар хандан мессеж хүлээн авах утасны дугаарыг шинээр бүртгүүлэх ба бүртгэлтэй дугаараа баталгаажуулна уу. 

Утас: 70483423, 95483423

noat

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Улс орны нийгэм эдийн засгийн томоохон салбар болсон эрчим хүчний салбарт ажиллаж, зон олныг илч гэрлээр хангах эрхэм зорилго, их үйлсийн түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн ахмадууд, инженер техникийн ажилтан, албан хаагч, та бүхний гэр бүл болон Говь-Алтай, Завхан аймгуудын цахилгаан эрчим хүч хэрэглэгч нийт айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, хамт олон та бүхэнд XYII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.

 Улиран одож буй нохой жилдээ Алтай-Улиастайн Эрчим Хүчний Системийн бүтээлч хамт олон бидцахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, борлуулах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн, хоёр аймгийн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх хэрэглээг цахилгаанаар тасралтгүй найдвартай хангаж өнгөрч буй жил бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрласан сайхан жил болж өнгөрлөө.

2018 онд систем компанийн хэмжээнд хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын болон өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, компанийн эрхэм зорилгоо чанарын өндөр түвшинд биелүүлэх, хэрэглэгчдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хэрэглээний өсөлтийг хангах үүднээс “Есөнбулаг 35/6 кВ”-ын дэд станцад удирдлагатай реактор суурьлуулах, Мөрөн-Тэлмэн-Улиастай-Тайшир 110 кВ-ын болон сумдын цахилгаан дамжуулах агаарын шугамын найдвартай байдлыг дээшлүүлэхэд техник, зохион байгуулалтын арга хэмжээг түлхүү хэрэгжүүлж ажиллалаа.

   2019 он бол “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК үүсэн байгуулагдсаны түүхт 10 жилийн ойн жил, техник зохион байгуулалтын томоохон арга хэмжээнүүдээс гадна ажиллагсдын нийгмийн асуудалд чиглэсэн олон талт ажлуудыг хэрэгжүүлсэн жил байх болно.

  2019 оныг Эрчим хүчний яамнаас “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлаж, эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлэх, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх томоохон зорилтыг дэвшүүлэн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор 10 МВт-аас доошгүй хүчин чадал бүхий өөрийн эх үүсвэрийг барьж байгуулах, Тайшир-Есөнбулаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110 кВ болгон өргөтгөн шинэчлэх, ухаалаг тоолуур зэрэг технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлж техникийн болон арилжааны алдагдлыг бууруулж ажиллах томоохон зорилтуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

Та бүхэн элгээрээ энх амгалан,төрлөөрөө төвшин сайхан, элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлэн айлтгая.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

“АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.ПҮРЭВСҮРЭН

tsagaan sar 2019

2018 оны ажил мэргэжлийн аваргуудаа шалгарууллаа

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.12, 8.9.4, 8.9.5, 8.9.6, Компанийн шагналын журам, Компанийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 3.12 дахь заалт, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Систем компанийн бизнес төлөвлөгөө, эдийн засгийн зорилтот түвшинг биелүүлэх, техник тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагаа,  хэрэглэгчдийг  цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах, эрчим хүчний алдагдлыг бууруулахад идэвхи санаачлагатай ажиллаж амжилт гаргасан шилдэг тэргүүний ажилтнуудаа сар шинийн баярын босгон дээр шалгаруулан   шагнаж урамшууллаа.

001

002

 2018 оны тэргүүний хамт олон - Захиргаа хүний нөөцийн хэлтэс 

003

 

004Систем компанийн "Хүндэт дэвтэр"-т Дизелийн засварын инженер Н.Баатарсүх

005Шуурхай ажиллагааны шилдэг ажилтан - ЦШСШҮ-ний монтёр Б.Түвшинжаргал

007Захиргаа үйлчилгээний шилдэг ажилтан - Мэдээлэл технологийн инженер С.Саруулсайхан

006Шугам засвар ашиглалтын шилдэг ажилтан - "ТГУЦС" ХХК-ийн ээлжийн оператор Ц.Түдэвванчиг

008Санхүү бүртгэлийн шилдэг ажилтан - "ТГУЦС" ХХК-ийн нягтлан бодогч Г.Ганчимэг

013Борлуулалтын шилдэг ажилтан - Борлуулалтын монтёр байцаагч Т.Ганцэцэг

010Шуурхай ажиллагааны шилдэг ажилтан - Диспетчер инженер Г.Батчулуун

011Систем компанийн баярын бичиг - Дизелийн машинч Х.Чинзориг, Диспетчер инженер Ц.Мэндбаяр, Шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтан П.Буяндэлгэр, "ТГУЦС" ХХК-ийн үйлчлэгч Н.Мөнхсоёл

012Компанийн ҮЭХорооны нэрэмжит шагналаар - Борлуулалтын нягтлан бодогч Т.Дэлгэрмаа

009

Компанийн ҮЭХорооны нэрэмжит шагналаар - Дизелийн ээлжийн машинист Ц.Оюунгэрэл

Зарлалын булан

 

 

ХЭРЭГЛЭГЧ ТА : 

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулж байна уу. БАЯРЛАЛАА

 

“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК
Утас: 70483423 95483423

Холбоо барих

Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, "АУЭХС" ТӨХК-ий төв оффис

Утас : +976-70483423 , 95483423

Факс : +976-70484533

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

              This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

211568
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
219
148
367
3782
211568
Your IP: 54.90.204.233